English Цаг захиалах

Насанд хүрэгчийн ганцаарчилсан зөвлөгөө

Түгшүүр, стресс, гуниг, өөртөө итгэх итгэл, амьдралын өөрчлөлт зэрэг асуудлаар сэтгэл зүйчтэй ганцаарчлан ярилцана.

Цаг захиалах220,000₮ · 1 цаг

Ганцаарчилсан зөвлөгөө бол санаа зовж буй зүйлээ сэтгэл зүйчтэй нууцлалтай, аюулгүй орчинд ярилцах боломж юм. Бид таныг шүүхгүй, яаруулахгүйгээр сонсож, асуудлын учир шалтгааныг хамтдаа ойлгоход тусална.

Зөвлөгөөг шинжлэх ухаанд суурилсан аргачлалаар явуулж, таны хэрэгцээнд тохирсон алхмуудыг хамтдаа төлөвлөнө.

Хэнд тохирох вэ

  • Түгшүүр, айдас, стресс ихтэй
  • Гуниг, сэтгэл санааны уналттай
  • Өөртөө итгэх итгэл сул, өөрийгөө хэт шүүмжилдэг
  • Ажил, сургууль, амьдралын томоохон өөрчлөлттэй тулгарсан
  • Харилцаа, ганцаардлын асуудалтай

Хэрхэн явагдах вэ

  • Эхний уулзалтаар сэтгэл зүйч тантай танилцаж, юунд тусламж хэрэгтэй байгааг сонсоно.
  • Хамтдаа зорилгоо тодорхойлж, цааш хэрхэн ажиллахаа тохирно.
  • Уулзалт бүр 1 цаг. Танхимаар болон онлайнаар боломжтой.