Нууцлалын бодлого
Calm and Flourish сэтгэл зүйн төв (цаашид "Төв") нь таны хувийн мэдээллийг хамгаалахыг чухалд үздэг. Энэхүү бодлого нь вэбсайтаар дамжуулан цаг захиалах үед бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашигладгийг тайлбарлана.
Цуглуулах мэдээлэл
- Овог, нэр
- Төрсөн он, сар, өдөр, хүйс
- Утасны дугаар, имэйл хаяг
- Сонгосон үйлчилгээ, мэргэжилтэн, өдөр, цаг
Бид вэбсайтаар дамжуулан таны эрүүл мэнд, асуудлын дэлгэрэнгүйг асуудаггүй. Ийм мэдээллийг зөвхөн зөвлөгөөний үеэр нууцлалтайгаар ярилцана.
Ашиглах зорилго
- Цаг товлох, баталгаажуулах, өөрчлөлтийн талаар тантай холбогдох
- Төлбөрийн мэдээлэл илгээх
Хадгалалт ба хамгаалалт
Таны мэдээллийг хамгаалагдсан серверт хадгалж, зөвхөн Төвийн эрх бүхий ажилтнууд харна. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, дамжуулахгүй. Хуулиар шаардсан онцгой тохиолдол үүнд хамаарахгүй.
Таны эрх
Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах хүсэлтийг доорх хаягаар гаргаж болно.
Холбоо барих
Утас: 9911-5248, имэйл: calmandflourishcenter@gmail.com






