Хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө
Хүүхэд, өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйл, дасан зохицлын асуудлаар хүүхэд болон эцэг эхтэй ажиллана.
Цаг захиалах180,000₮ · 1 цаг
Хүүхэд өөрийн мэдрэмжээ үгээр илэрхийлэхэд хэцүү байдаг. Хүүхдийн сэтгэл зүйч тоглоом, зураг, яриа зэрэг насанд нь тохирсон аргаар хүүхэдтэй ажиллаж, эцэг эхэд гэртээ хэрхэн дэмжих зөвлөмж өгнө.
Хэнд тохирох вэ
- Уур уцаар, зан үйлийн өөрчлөлттэй
- Айдас, түгшүүр, нойрны асуудалтай
- Цэцэрлэг, сургуульд дасан зохицоход хүндрэлтэй
- Гэр бүлийн өөрчлөлт туулж буй
- Өсвөр насны харилцаа, өөрийн үнэлэмжийн асуудалтай
Хэрхэн явагдах вэ
- Эхний уулзалтаар эцэг эхтэй ярилцаж, хүүхдийн байдлыг тодруулна.
- Дараагийн уулзалтуудад хүүхэдтэй тусад нь болон эцэг эхтэй хамт ажиллана.
- Уулзалт 1 цаг.











